АНУ НАТО болон Афганистаны хооронд 2014 оноос хойшхи тус улсад байх эвслийн хүчний цэргийн статусын тухай гэрээг бэлтгэх тухай асуудлаар яриа хэлэлцээрийг эхлүүлж байгааг сайшаан дэмжиж байна.

Энэ тухай бямба гаригт Пентагоны төлөөлөгч контр-генерал Жон Кирби мэдэгдэв. Тэрээр эл баримт бичиг нь Кабул, АНУ-ын хооронд ижил төрлийн баримт бичгийг үзэглээгүй тохиолдолд хэрэгжих боломжгүй гэж нэмж хэлжээ.

Тэрээр хэлэхдээ, хойд атлантын эвсэл болон афганы засгийн газар шинэ гэрээний асуудлаар эхлүүлсэн харилцан яриа нь “олон улсын хамтын нийгэмлэг Афганистаныг 2014 оноос хойш дэмжихэд бэлэн байгааг батлаж байна” гэж цохон тэмдэглэв.

Өмнө нь тохиролцоонуудыг Афганистаны улс төр, олон нийтийн болон шашны нэр хүндтэй хурал-Лойи Жиргитэй зөвшилцсөн бөгөөд үүнийг бараг санал нэгтэй баталсан юм. Гэтэл Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нилээд хэдэн өөрчлөлтүүдийг нэмж оруулахыг шаардаж буй юм. Тэдгээрийн дунд чухлаар энгийн иргэдийн гэрт цэргийн нэгжлэгүүдийг зогсоох тухай яригдаж байна. АНУ-ын талаас аливаа өөрчлөлтүүдйиг оруулахаас татгалзаж байна.