Үндэсний аюулгуй байдлын агентлагийн электрон хэрэгслээр мөрдөх хөтөлбөрийг хянан үзэж мэднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Үүний хамт тэрээр оны үр дүнгээр хийлгсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден нууц мэдээллийг задалсан явдал АНУ-ын тусгай албадад хохирол учруулсныг тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр ОУ-д түр хоргодох эрх эдлэсэн Сноуденд өршөөл үзүүлэх асуудлыг одоогоор авч узэхгүй байна. Рейтинг нь доошлосныг санал асуулгын үр дун харуулсанд сэтгэл зовохгүй байна. Шувтарч байгаа 2013 он ерөнхийлөгчийн алба хашиж байгаа үед хамгийн муу жил болсон хэмээн үзэхгүй байна гэж Барак Обама мэдэгджээ.