Ливаны цэрэгжүүлсэн «Хезболла» шийт хөдөлгөөний дайчид Сириэс гарч явахгүй гэж өчигдөр хөдөлгөөний удирдагч Хасан Насралла мэдэгдлээ. «Хезболла» хөдөлгөөний хувьд Сирид хийж буй тэмцэл нь оршин тогтнохын төлөө тэмцэл юм. Учир нь Сирид байлдан дайтаж байгаа такфирист гэдэг шашны хэнээтнүүд Ливан болон Ойрхи Дорнодын лалын бүх омог бүлэгт аюул учруулж мэднэ гэж тэрээр онцлов. Сирид «Хезболла» хөдөлгөөний 1 мянган дайчин амь үрэгдсэн тухай мэдээлэл үнэн биш гэж тэрээр хэллээ.

«Хезболла» хөдөлгөөний удирдагч Ливаны байдал доройтсонд анхаарлыг хандуулав. Энэ нь ухаалаг сонор сэрэмжтэй байхыг ливаны оршин суугчдаас шаардаж байна гэж тэрээр хэлжээ. «Сирид ялагдаж байгаа хүчин Ливаны энх амгалан байдлыг бусниулахыг оролдож байна» гэж Насраллаа онцлов. Израиль «Хезболла» хөдөлгөөний цэргийн жигүүрийн даргын нэг Хассан Холо Лаккисыг 12-р сарын 4-нд гэрий нь дэргэд буудан хөнөөсэн гэж тэрээр үзэж байна.