Өнөөдөр Боливи Улс «Тупак Катари» дэлхийн анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргэв. Түүнийг ХVI зууны үед испанийн колоничлогчдын эсрэг бослогыг удирдсан индианчуудын омгийн тэргүүлэгчийн нэрээр нэрлэжээ. Хиймэл дагуулыг хятадын зөөгч пуужингаар тойрог замд гаргав. Хятадад хүрэлцэн очсон Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес хөөргэх үйл явцыг ажиглав. Алсын холбоо харилцааны хиймэл дагуул холбооны үйлчилгээ үзүүлэх, телевизийн нэвтрүүлэг уламжлах, боливийн нутагт дэвсгэрт интернетийг хүртээлтэй болгоход туслах зорилготой. Түүнийг ашиглалтад орулснаар Боливи жил дутам бараг 25 сая доллар хэмнэх юм. Боливи хиймэл дагуулаа тойрог замд гаргсан Латин Америкийн 8 дахь улс боллоо.