Гэм буруугаа хүлээгээгүй гэж оросын нефтийн компанийн эзэн асан Кремлийг шүүмжлэгч Михаил Ходорковский луйвардаж, нефть хулгайлсан ялаар яллагдаж шоронд бараг 10 жил хоригдсоны нь дараа ОХУ-ын Ерөнхийлөгч өөртөд нь гэнэт өршөөл үзүүлснээс хойш мэдэгдэв. Ходорковский өчигдөр суллагсдныхаа дараагаар ХБНГУ руу онгоцоор явжээ. Германы ГХЯ-ны тэргүүн асан Ганс-Дитрих Геншер үүнд тусласан тухай ХМХ уламжлан мэдээллээ. Өршөөл үзүүлсний хариуд гэм буруугаа хүлээгээгүй гэж Ходорковский берлиний «Шёнефельд» нисэх онгоцны буудалд онгоц нь буусны дараа мэдэгджээ. Тэрээр гэр бүлийнхээ байдлаас бол өршөөл үзүүлэх хүсэлт тавьсан захидал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд явуулснаа хүлээв. « 11-р сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгчэд хандан өршөөл үзүүлэх хүсэлт тавьсан. Нааштай шийдвэр гаргсанд баяртай байна. Гэм буруугаа хүлээх асуудал тавигдаагүй» гэж Ходорковский мэдэгдэв.

Ходорковскийд өршөөл үзүүлэх тухай шийдвэр өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хийлгэсэн хэвлэлийн бага хурлын хүрээнд шуугин дэгдээсэн сонин мэдээлэл болов. Маргааш нь Ерөнхийлөгч Ходорковскийд өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Европын хамтын нийгэмлэг Ходоркосвскийг сулласан арга хэмжээг сайшаан дэмжиж байна.