Дөрвөн хүн тэдний дотор хятадын тэрбүмтан Лам Кок өчигдөр орой Францын өмнөд Бордо мужид нисдэг тэрэг сүйдсний уршгаар амь үрэгдсэн байх. Франс Пресс агентлагийн мэдээлснээр нисдэг тэрэг Дордонь голд унав. Аврагчид нисдэг тэрэгний хэмхэрхий болон нэгэн хүнийг шарилыг олов. Лам Кок 65 га бухий «Шато де ла Ривьер» усан үзмийн талбайг худалдаж авсны дараа эмгэнэлт хэрэг явдал болов. Тэрээр өөрийн хүү болон орчуулагчтай хамт үзмийн тариаланг үзэхээр явсан . Эдлэнгийн эзэн асан Жеймс Грегуар нисдэг тэрэг жолоодсон юм. «Нисдэг тэргээр нисэхээс эмээж байгаа болохоор сүүлчийн үе мөчид явахаас татгалзсан» гэж Лам Кокын гэргий сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөө өглөө эрэх ажиллагааг сэргээв. Лам Кок бол үнэт гэрийн тавилга, цай худалдаж байгаа хятадын «Бриллиант» компанийн эзэн юм.