Их Британи сирийн химийн зэвсгийн нэг хэсгийг устгах санаатай байна. Урьд АНУ, Дани, Норвеги улсууд хорт бодисыг устгах хөтөлбөрт нэгдсэн билээ. Бараг 150 тонн химийн бодисыг усан замаар Сириэс британийн боомтуудад тээвэрлэнэ гэж Их Британийн ГХЯ мэдэгджээ. Сирийн эрх баригчдын мэдээлснээр тус улс 1300 тонн химийн зэвсэгтэй байна. Үлэмж хэсгий нь энэ оныг дуустал устгах ёстой. Сирийн хорт бодисын нэг хэсгийг америкийн байлдааны хөлөг онгцон дээр устгах тухай 11-р сарын сүүлээр Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдээлжээ. 35 компани сирийн химийн зэвсгийн үлдсэн хэсгийг устгахыг сонирхож байна гэж Химийн зэвсгийг хориглох байгуулага бас мэдээлсэн байна.