ОХУ, АНУ хоёр сирийн зохицуулалтыг авч үзэж хэлэлцэх олон улсын бага хурлыг (Женева-2) бэлтгэх асуудлаар НҮБ-ын төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлдөөн дээр Иран Улсыг бага хуралд оролцуулах талаар зөвшилцэж чадсангүй гэж өчигдөр НҮБ, Арабын улсуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр Иран Улсын төлөөлөгчдийг оролцуулах саналыг АНУ эсэргүүцэж байна. Бүс нутгийн гол этгээдийн нэг Иран Улс «Женева-2» бага хуралд оролцох ёстой гэж ОУ мэдэгджээ. Тегераныг «Женева-2» бага хуралд оролцуулах саналыг НҮБ ба Арабын улсуудын холбоо дэмжиж байна. Ираны төлөөлөгчдийг бага хуралд ороллцуулах боломж байна гэж Брахими тэмдэглэн хэллээ. Иран бага хуралд оролцохгүй ч НҮБ, Арабын улсуудын холбоо хоёр тус улстай зохицуулалтын хүрээнд хамтран ажиллах бодолтой байна гэж тэрээр нэмж хэлэв.

ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем «Женева-2» бага хуралд сирийн засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлнэ гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов зөвлөлдөөний дүнгээр мэдэгдэв. Ойрын үед сирийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг нийтлэх юм. Харин сирийн сөрөг хүчин төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнийг дурдахад одоогоор бэлэн бүс байна гэж Брахими мэдэгджээ. Сири болон хилийн чанадад сөрөг хүчний өөр төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна гэж Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний зөвлөлийн төлөөлөгчид мэдээллээ. Эвсэл төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнийг 12-р сарын 27-оос хойш зарлан мэдээлэх бодолтой байна.

Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид «Женева-2» бага хуралд оролцохгүй явдал тус хүчний эгнээг бутаргах уршигтай болж мэднэ гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов мэдэгдэв. Баасан гаригт сирийн сөрөг хүчний «ардын төлөөлөгчидтэй» уулзсан. Бямба гариг уулзалт үргэлжлэнэ гэж оросын дипломат ажилтан мэдээлэв.