Олон улсын Standart & Poors рейтингийн агентлаг ЕХ-ны урт хугацааны «ААА» рейтингийг «АА» хүртэл бууруулсан тухай агентлагийн хэвлэлийн хуудаст өгүүлжээ. ЕХ-ны богино хугацааны рейтинг «А-1+» түвшинд батлагдав.

Рейтингийг доошлуулсан явдал ЕХ-ны гишүүн 28 улсын зээллэх чадвар суларсан гэсэн агентлагийн шинжээчдийн дүгнэлтийг тусган харуулж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. ЕХ-ны санхүүгийн байдал доройтож, гишүүн орнууды нь эв нэгдэл суларсан гэж Standart & Poors агентлагынхан үзэж байна.

«Өнгөрсөн оны 1-р сард тус агентлаг ЕХ-ны рейтинг зохисгүй хэмээн үзсэн билээ. Тэр үеэс хойш ЕХ-ны гишүүн орнуудын рейтинг доройтсоор байв. Бид Франц, Итали, Испани, Мальта, Словени, Кипр зэрэг улсын рейтинг доошлуулсан.

Түүнчлэн 11-р сарын 29-нд дээд зэргийн рейтингтэй европын орны нэг байсан Нидерландын рейтинг доройтуулсан юм. Ингээд одоо ЕХ-ны гишүүн дөнгөж 6 улс дээд зэргийн рейтингтэй байна» гэж хэвлэлийн хуудаст өгүүлжээ.

2007 оноос дээд зэргийн рейтингтэй улсуудаас ЕХ-ны төсөвт шимэтгэсэн хөрөнгө бараг хоёр дахин багасаж 31,6 хувь болсныг S&P агентлаг тэмдэглэжээ.