ОУ сирийн химийн зэвсгийг устгах газарт нь тээвэрлэхэд НҮБ-ын санд 2 сая доллар шимэтгэх тухай Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгч Виктор Холстов сэтгүүлчдэд мэдээллээ. Химийн зэвсгийг Газрын Дундад тэнгист америкийн тусгай хөлөг онгоцон дээр олон улсын шинжээчдийн оролцоотойгоор устгах юм.

ОУ-аас олгосон арга зүй, технологиэр Сирид химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг устгасан гэж Виктор Холстов хэллээ. Оросын мэргэжилтнүүд устгах үйл ажиллагаанд оролцов.

Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөвлөгөөний дагуу сирийн химийн бүх зэвсгийг 2-р сарын 5-нд гэхэд улс орноос гаргаж, 2014 оны 6-р сарын 30-нд гэхэд устгах юм.