ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «Ходорковскийд өршөөл үзүүлэх тухай» зарлигт гарын үсэг зурсан тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч «энэрэнгуй зарчмыг удирдлага болгож» оросын «ЮКОС» нефтийн компанийн тэргүүн асныг өршөөсэн гэж зарлигт өгүүлжээ.

Ходорковский шоронгоос суллагдахыг зарлигт тэмдэглэсэн байна. Зарлиг гарын үсэг зурсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно гэж төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

Оросын олигарх, тэрбумтныг 2003 онд баривчилсан билээ. 2005 оны 5-р сард луйвар хийж, татвар төлөхгүй байсан ялаар яллаж, шоронд 9 жилээр хорисон юм. Ахны шүүн таслах ажиллагааны шувтаргаар Ходорковскийн эсрэг 2 дохь эрүүгийн хэрэг үүсгэв.

2010 оны 12-р сард «ЮКОС» компанийн удирдагч асныг нефть хулгайлж худалдсан ялаар яллаж, шоронд 13 жилээр хорив. Шоронд хорих хугацааг «ЮКОС» компанийн тэргүүн асны анхны эрүүгийн хэргээр баривчласан 2003 оноос тоолж эхэлсэн билээ.