Япон улс атомын эрчим хүч ашиглахаас бүрмөсөн татгалзах боломжгүй гэж өнөөдөр ерөнхий сайд Синдзо Абэ японы телевизээр мэдэгджээ. Түүний хэлснээр хэрэв улс орон хямд, аюулгүй эрчим хүчээр хангагдахгүй бол өөрийн бүх эдийн засгийн хүчин чадлаа алдах болно.

2011 оны 3-р сард «Фукусима-1» АЦС-д осол гарсны дараа Японд атомын эрчим хүчийг ашиглахаас татгалзах боломжийн тухай ярьж эхлэх болжээ. Өнгөрсөн жил засгийн эрхээ алдсан Японы ардчилсан нам 2040 он гэхэд АЦС-ыг бүрэн хаах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амалсан билээ.

Гэсэн ч Синдзо Абэ болон түүний удирддаг Либераль-Ардчилсан нам Японд АЦС-аас татгалзах нь эрчим хүчний эх булгийг өөр замаар орлуулах зардал дэндүү их учраас боломжгүй гэсэн үзлийг баримталж байгаа юм.

Япон улс бараг л өөрийн гэсэн байгалийн нөөцгүй учраас бусад орнуудаас нефть, байгалийн шатаасан хийг худалдаж авахад хүрдэг байна.

«Фукусима-1» АЦС-д осол гарсан болон улсын бараг бусад үлдсэн бүх атомын цахилгаан станцууд зогссоноос хойш Япон улсын гадаадаас авах ашигт малтмал хэд дахин өсч, харин улс орныг эрчим хүчээр хангах үндсэн ачаалал үндэсний ДЦС-дад тохогджээ.