Эрх мэдэлтнүүдийн авилгалтай тэмцэх арга хэмжээг чангатгана гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Одоо цагт эрх мэдэлтнүүд авилгалын эсрэг хуулийн хүрээнд нэлээд ёс журмыг гүйцэтгэх шаардлагатайг тэрээр дурдсан байна.

Энэ нь орлого, зарлагаа заавал мэдэгдэхээс гадна, хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө болон данс эзэмшихийг хоригложээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч, дээд түвшний албан тушаалтнууд өндөр цалин авах ёстой, эсрэг тохиолдолд эдгээр албан тушаалд мэргэжлийн бэлтгэгдсэн хүн олоход хүндрэлтэй болохыг онцлон тэмдэглэжээ.

«Хэрэв бид сайн мэргэжилтнүүд, дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн шинжээчдийг авахын тулд ноцтой мөнгө төлөхгүй бол манай ажилд ямар ч үр дүн гарахгүй, харин манайд удирдах албан байгууллагуудад гагцхүү тийм хүмүүс л хэрэгтэй» гэж Владимир Путин хэлсэн байна.