ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ, Москвагийн Украйнд үзүүлсэн их хэмжээний тусламж нь юуны өмнө ах дүүгийн барилдалгаатай тус улс санхүүгийн болон улс төрийн хүнд байдалд орсонтой холбоотой гэжээ. Энэ тухай Путин өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм.

Путины ярьснаар, чухамдаа энэхүү байдал нь Киевт зориулан хийн үнийг түр хугацаагаар гуравны нэгээр хөнгөлөх тухай болон Орос улсын үндэсний баялагийн хөрөнгийг /15 тэрбум долл/ украины евробондод хөрөнгө оруулах шийдвэрүүдийн гол шалтгаан болсон.

Орос улс Киевт нийлүүлэх хийн үнийг бууруулахдаа украины удирдагчдад бус, харин Украины ард түмний сонирхолд нийцүүлэн хийсэн юм гэж Путин тэмдэглэв. Тэрээр энд Орос улсын зүгээс украины евробондод хөрөнгөө оруулж байгаа нь огтхон ч хөрөнгө шамшигдуулж буй хэрэг биш бөгөөд, энэ нь буцаж төлөгдөх мөнгө юм.

Хийн асуудлын хувьд, Орос улс Украйны хооронд энэхүү хөнгөлөлтийг хадгалах урт хугацааны шийдвэр шаардлагатай юм гэж Путин хэллээ. Ерөнхийлөгч тэмдэглэхдээ, Орос улс Украиныг ЕХ-нд элсэхэд татгалзахгүй, гэхдээ өөрийн зах зээлээ хамгаалах болно гэжээ.