Өнөөдөр Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлгэж эхэллээ.Хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа Олон улсын худалдааны төвд 1300 орчим сэтгүүлч цугларав.

Владимир Путин урьдын өдрийг арга хэмжээний бэлтгэлд зориулжээ. Сэтгүүлчдийн асуултуудыг урьдчилан таахад хэцүү байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо аж амьдралын янз бүрийн талыг хамрах асуултуудад хариулахын тулд яам, тусгай газруудын материалууд дээр ажиллажээ.

Владимир Путин төрийн тэргүүний хувьд ийм хэвлэлийн бага хурал 8 удаа хийлгэв. 2008 онд арга хэмжээ 4 цаг 40 минут үргэлжилж, нэг ёсны аврага амжилт тогтоосон билээ. Энэ завсар ОХУ-ын Ерөнхийлөгч 100 гаруй асуултад хариулжээ. Өнгөрсөн онд тэрээр 4 цаг 32 минут үргэжилсэн хэвлэлийн бага хурлын явцад 60 орчим сэтгүүлчийн асуултад хариулав. Зарим нь хоёр асуулт тавьжээ.

Владимир Путины хувьд «таагүй асуулт үгүй. Ерөнхийлөгчийг ийм асуулт бухимдуулахгүй байгааг» том хэвлэлийн бага хурал хийлгж ирсэн практик ажиллагаа нотлон харуулсан гэж өчигдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков «ОУ 24» телевизийн сувагт мэдэгдлээ. Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй харилцахдаа үнэн шудрага байхаа нэг бус удаа харуулсан. Завгүй байсан ч үүнд их цаг гаргаж байна» гэж Дмитрий Песков тэмдэглэн хэлжээ.