Өнөөдөр Өмнөд Солонгос, БНАСАУ хоёр Кэсон аж үйлдвэрийн хамтын бүсийн ажлыг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн тухай өмнөд солонгосын «Йонхап» мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ.

Уулзалтад оролцогчид орох гарах журмыг хялбарчлах, холбоог сайжруулах болон өмнөд солонгосын иргэд гаалийн хяналтыг давах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна. Түүнчлэн аж үйлдвэрийн бүсийг Интернетэд залгах, гар утасны хэрэглээг хялбарчлах боломжийг авч үзэж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Кэсоныг сонирхоход нааштай нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

G20 Seoul Conference-д оролцохоор Сөүлд хүрэлцэн очсон G20 болон дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Кэсонд очно. Дэлхийн 14 орны 30 гаруй төлөөлөгч Кэсонд хүрэлцэн очих тухай мэдээллийн агентлаг уламжлав. Эдүгээ умард солонгосын 44 мянга орчим ажилтан, өмнөд солонгосын 120 компани Кэсонд ажиллаж байна.

Энд хувцас хунар,гутал, цай болон өөр төрлийн бараа таваар үйлдвэрлэж байна. Энэ оны 4-р сард Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хоорондын харилцаа түгшүүртэй болсон нөхцөлд Пхеньян бүх ажилтнаа Кэсонээс гаргах тухай мэдээлсэн билээ. 9-р сард талууд аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээхээр тохиролцов.