Өчигдөр америкийн сенат засгийн газрын ажлыг түр зогсоохоос сэрэмжлэх боломж олгох АНУ-ын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг батлав. 64 сенатч хуулийн төслийг дэмжиж, 36 нь эсэргүүцсэн байна.

Ерөнхийлөгч Обама хуулийн төсөлд гарын үсэг зурахыг Цагаан ордон мэдүүллээ. Ойрын санхүүгийн хоёр жилд холбооны төсвийн зарлага тус тус 1 триллионоос бага зэрэг хэтрэнэ. Конгрессын зөвшил төсвийн алдагдлыг бас 23 тэрбум доллараар хорогдуулах үр дүнтэй болно.

Төсвийн зарим зүйл ангийн зарлагыг багасгах төдийгүй улсын сан түүний дотор холбооны албан хаагчдын тэтгэврийн фонд, нисэх онгоцны тээврлэлтийг хангах салбарын хураамжийг нэмэгдүүлэх замаар зорилгодоо хүрэх юм.

Нисэх онгоцны тээвэрлэлтийн хураамжийг нэмэгдүүлэх нь АНУ-д нисэх онгоцны билетийн үнийг өсгөх уршигтай болно. Эдгээр арга хэмжээний ачаар 10 жилийн дотор төсөвт 85 тэрбум доллар нэмж шимэтгэнэ.

АНУ-ын батлан хамгаалах салбарын зарлага 10-р сарын 1-нд эхэлсэн санхүүгийн жилд 520,5 тэрбум доллар хүртэл багасах юм. Энэ нь засаг захиргаанаас конгрессоор батлуулах гэсэн хөрөнгөөс 6 тэрбумээр бага байна.Төрийн өр 17 триллион долларт хүрсэн нөхцөлд төсвийн алдагдлыг дөнгөж 23 тэрбум доллароор хорогдуулах нь «далайд нэмсэн дусал» хэмээн эдийн засагчид үзэж байна.