Улсын дум ОХУ-ын Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай тогтоолыг санал нэгтэй сайшаав. Юуны түрүүнд насанд хүрээгүй хүмүүс,хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй, сул цалинтан, тахир дутуу хүмүүс түүнчлэн Эх орноо хамгаалах байлдааны ажиллагаа,Чернобылийн АЦС-ын ослын хор уршгийг арилгахад оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх юм. Өршөөл эрүүгийн хэргээр шоронд хорих хугацаа нь 5 жилээс хэтрэхгүй, урьд эрүүгийн хэрэгт татагдаагүй хүмүүсийг хамрана. Хүн амины хэрэг, хүчирхийлэл, мансууруулах бодисын наймаа, терроризм, авилгалд хамрагдаж яллагчдад өршөөл үзүүлэхгүй юм.