АНУ-ын Цэргийн нисэх хүчин «Минитмен-3» тив хоорондын баллистик пуужингаа амжилттай туршсан тухай америкийн Цэргийн нисэх хүчний 20-р армийн командлагч генерал Жек Вайнштейн сэтгүүлчдэд мэдээллээ. Тив хоорондын баллистик пуужингийн онож тусах, найдвартай чанарыг шалгахаар туршилт хийсэн гэж тэрээр тэмдэглэв.Пуужинг Номхон далайн эрэг хавийн Калифорни муж улсын Цэргийн нисэх хүчний «Ванденберг» баазаас хөөргөжээ. 10 мянга гаруй км зайны тусгалтай «Минитмент-3» бол АНУ-ын газрын хонгилд байрлуулах ганц төрлийн пуужин юм.