2020 он гэхэд БНХАУ-ын засгийн газар суух бүртгэлийн системийг шинэтгэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр хятадын телевиз мэдээлэв. Шинэтгэл иргэдийн шилжилт хөдөлгөөн ба томоохон хотод суухыг хязгаарлах арга хэмжээг болиулна. Суух бүртгэлийн системийн шинэтгэл 11-р сард ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурлын гол асуудлын нэг болсон. Шинэтгэл хотод чөлөөтэй шилжин суух боломж тариачдад олгоно гэж бүгд хурлын тогтоолд тэмдэглэжээ. Эдүгээ энэ салбарт хязгаарлалт тогтоосоор байна.