Бразили АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Соноуденд хоргодох эрх олгох гээгүй гэж бразилийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ. Даваа гаригт Сноуден бразилийн ард түмэнд хандан «Фолья ди Сан-Паулу» сонинд захидлаа нийтлүүлж, ямар нэг улс улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олговол америкийн тагнуулын шинэ нууцыг задлана гэж амалсан билээ.

Бразилийн засгийн газраас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дэлхий даяар явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжилсэн явдал өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэж Сноуден тэмдэглэжээ.

Сноудены илчлэн мэдээлсэн зүйл дипломат маргаан шуугиан дэгдээв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг янз бүрийн 35 улсын төрийн тэргүүн нар, түүний дотор Бразилийн Ерөнхийлөгчийн утсаар хийсэн яриануудыг сэм сонсож байсан нь илрэв.

Сноуден бараг 200 мянган нууц баримт бичгийг ХМХ-дэд уламжилсан гэж 11-р сард Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал Кит Александер хэлжээ. Одоо Сноуден улс төрийн шалтгаанаар түр хоргодох эрх олгосон ОУ-д сууж байна.