Өрнөдийнхөн Башар Асадыг Сири Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоруулахыг шаардахаа түр больж мэднэ гэж өнөөдөр «Аль-Арабия» телевизийн суваг мэдээллээ. Өрнөдийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондонд «Сирийн анд нөхөд» гэгчдийн бага хурал дээр Хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвсэлд энэ тухай мэдээлжээ.

Асадыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоруулах нь байдлыг эмх замбараагүй болгож, дайнч лалынхны ажиллагааг идэвхжүүлэх уршигтай болно гэж өрнөдийн төлөөлөгчид үзэж байгаа тухай сөрөг эвслийн дээгүүр албан тушаалтай төлөөлөгчид мэдээллээ.

Асадыг төрийн тэргүүний албан тушаалаас огцоруулж, сирийн шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах нь Хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвслээс 2014 оны 1-р сарын 22-нд Женевт хийх олон улсын бага хуралд оролцохтой холбогдуулан тавьсан болзол боллоо.