Японы эрх баригчид Хятадтай хийх хожмын мөргөлдөөнийг бэлтгэж байна гэсэн дугнэлт аюулгүй байдлын талаархи хятадын шинжээчид хийжээ. Өнөөдөр «Хуаньцю шибао» сонинд шинжээчдийн санаа бодлыг нийтэлсэн байна.

Үүний өмнө японы засгийн газраас 2018 он хүртэл цэргийн хэрэгцээнд 247 тэрбум доллар зарцуулах шийдвэр гаргав.Японы засгийн газраас батласан батлан хамгаалах салбарын багц арга хэмжээ цэргийн сүр хучий нь зузаатгана гэж сонинд бичжээ.

Эдгээр арга хэмжээ Хятадын эсрэг чиглэсэн хийгээд японы Үндсэн хуулийн энх тайван зүйл ангийг хянаж үзэх саналыг үндэслэх зорилготой гэж хятадын шинжээчид дүгнэн тэмдэглэв.

Батлан хамгаалах салбарт Токиогийн хийсэн сүүлчийн алхамууд «хойноос оросын довтолгооноос хамгаалах «хүйтэн дайны» үеийн бодлогоос баруун өмнөд чиглэээр Хятадтай мөргөлдэх хожмын аюулд бэлдэх бодлогод шилжиж байгааг харуулсан» гэж хятадын сонинд бичжээ.