Орос улс гадаадын нилээд улс орнуудын эсэргүүцэж буйг эс харгалзан Интернетийг хянаж байх олон улсын байгууллагыг байгуулахаар шургуу тэмцэж байна.Энэ тухай Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров парламентын дээд танхимд үг хэлэхдээ тэмдэглэв.

Түүний яриагаар, Интэернэтийн сүлжээг аливаа нэгэн зорилгоор урвуулан ашиглахад хяналт тогтоох засгийн газар хоорондын бүтцийг байгуулахаас өрнөдийнхөн татгалзаж байгаа аж. “Энэ нь экстремизм, терроризм, хүүхдийн порнограф болон бага насны хүүхдийг билгийн хүчирхийлэлд татан оролцуулах “зэрэгт Интернетийг урвуулан ашиглаж байна гэдгийг сайд талбайрлав.

Энэ чиглэлийн ажил явагдаж байгаа бөгөөд АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентэй холбоотой байдлуудын мөрөөр ямар нэгэн үндэслэлгүйгээр аливаа хүний хувийн амьдралд нэвтрэхийг хориглосон НҮБ-ын холбогдох тогтоол батлагдсан явдал хоёр дахь удаагаа амилах болж байна гэж нэмж хэллээ. Тэрээр Интернетийг удирдах тухай асуудал нь Орос улсын санаачилгаар Олон улсын харилцаа холбооны холбоон дээр аль эртнээс яригдаж байгаа гэж цохон тэмдэглэв.