ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнээс Афганистанд тусламж үзүүлэхийн төлөө байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. Мансууруулах бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт Афганистанд тулгарсан ноцтой аюулын нэг гэж сайд тэмдэглэн хэллээ.

Афганистаны тусгаар тогтнолыг бүрэн хүндэтгэж тал бүрийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Сергей Лавров онцлов. НАТО мансууруулах бодистой тэмцэхийн тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагтай хамтран ажиллах нь зайлшгүй чухал гэж тэрээр тэмдэглэв.

Сайдын хэлснээр НАТО үзэл суртлын шалтгаанаар Афганистанд ХАБГБ-тай хамтран ажиллахаас татгалзаж байна. Үүний хамт ХАБГБ болон ШХАБ 2014 онд НАТО-гийн цэргийг гаргах Афганистаны байдалд гойд анхаарал тавьж байна.

Мансууруулах бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлтийг ОУ ноцтой аюул хэмээн үзэж, энэ аюултай тэмцэх хүрээнд хамтран ажиллахыг Умард Атлантын эвсэлд нэг бус удаа санал болгосныг ОХУ-ын ГХ-ийн сайд дурдав.