ОУ ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргах замыг түншүүдтэйгээ хамт цаашид эрнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Холбооны зөвлөлд үг хэлэхдээ мэдэгдэв.

«Шат шатаар, зөвшилцэх зарчмын үндсэн дээр ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн ОУ-ын санаачилгыг өргөн дэмжсэн юм. Эдгээр зарчим л 11-р сарын сүүлээр Женевт хэлэлцээ амжилттай болж, тэнцүү тохиролцоонд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэв.

Тохиролцоо олон улсын бодлогын хамгийн хүнд түвэгтэй асуудлыг шийдвэрлэх замаар хийсэн чухал боловч анхны алхам юм» гэж сайд тэмдэглэн хэллээ.

«Ираны цөмийн хөтөлбөр дан энх тайван шинж чанартай байгаад итгэх дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээх харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэрийг түншүүдтэйгээ хамт цаашид эрнэ.

Энэ шийдвэр бүс нутгийн бүх улс орон түүний дотор Израилийн аюулгүй байдлыг хангах нөхцөлд МАГАТЭ-гийн хяналтын дор цөмийн энергийг энхийн зорилгоор хөгжүүлэх Иран Улсын эрхийг баталгаатай болгох ёстой» гэж Сергей Лавров онцлов.