НҮБ-ын АЗ Терроризмын хорооны гүйцэтгэх захирлын албыг дөрвөн жилээр сунгаж, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлав. Уг хороо 2001 онд олон улсын хамтын ажиллагааг терроризмтэй тэмцэхэд идэвхжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлын албанд 2017 оны 12-р сарын 31 хүртэл мандат олгов.

НҮБ- ын АЗ-ийн тогтоолд террористуудад орогнол олгох нь тэсвэрлэшгүй юм гэжээ. НҮБ бүх улс орнуудыг терроризмыг санхүүжүүлдэг, террорист халдлагуудыг бэлтгэхэд болон явуулахад дэмжидэг “аливаа хүнийг нэг бол илчил, нэг бол шүүхэд өг” гэж уриалаж байна.

НҮБ-ын АЗ даяаршлын үед террористууд болон тэдний талынхан мэдээллийн шинэ технологиудыг ашиглан өөрсдийн талд ажиллах хүмүүсийг урвуулах гэж олонтоо оролдож байгаад түгшиж байна гэжээ.

Тэрээр сирийн химийн зэвсгийг америкийн хөлөг онгоц дээр устгал хийх асуудлаарх төлөвлөгөө нь прагматик бөгөөд хэрэгжих боломжтой“ гэж цохон тэмдэглэв. Устгалын ажиллагаанд оролцох хүмүүсийн болон сирийн химийн зэвсгийг тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах нь ОУХЗХБ-ын болон НҮБ-ын Сирийн хамтарсан ажиллагааг амжилттай явуулах чухал гол нөхцөлүүдийн нэг юм.