Сирийн химийн нэн аюултай зэвсгийн устгалыг америкийн хөлөг онгоц дээр явуулахаар шийдвэрлэв. Энэ тухай өнөөдөр Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын /ОУХЗХБ/ дэргэдэх ОХУ -ын байнгын төлөөлөгчийн орлогч Василий Титушкин ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

ОУХЗХБ-ын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр сирийн химийн зэвсгийг устгах шатлалыг нарийн тодорхойлсон гэж тэр нэмж хэлжээ. Тухайлбал, тээвэрлэлтийн асуудлыг Норвеги, Дани хариуцах бөгөөд Итали улс ачаа тээвэрлэлтэд зориулан боомт гаргах юм. АНУ өөрсдийн зориулалтын тусгай хөлөг онгоц дээр устгалыг явуулна.

Дипломатын яриагаар, “Сирийн химийн зэвсгийг Латакия боомт хүртэл тээвэрлэлтэнд зориулан Орос улсаас үзүүлэх төхөөрөмж болон материалын тухай“ хуралдаан дээр тэмдэглжээ. Орос улс уг ажиллагааны хүрээнд Латакия боомт болон Сирийн нутаг дэвсгэрийн усанд тэнгисийн аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэнэ гэж Титушкин мэдэгдэв.

Тэрээр сирийн химийн зэвсгийг америкийн хөлөг онгоц дээр устгал хийх асуудлаарх төлөвлөгөө нь прагматик бөгөөд хэрэгжих боломжтой“ гэж цохон тэмдэглэв. Устгалын ажиллагаанд оролцох хүмүүсийн болон сирийн химийн зэвсгийг тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах нь ОУХЗХБ-ын болон НҮБ-ын Сирийн хамтарсан ажиллагааг амжилттай явуулах чухал гол нөхцөлүүдийн нэг юм.