Умард солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгажээ. Энэ тухай мягмар гаригт АНУ-ад суурилдаг North Korea News портал уламжлав. Тэндний уламжилснаар, ЦТАК агентлагийн интернет-сайтан дээр солонгос хэл дээр байсан 35 мянга орчим мэдээ материалуудыг устгажээ. Бусад гадаад хэлүүд дээр байсан материалуудыг ч мөн адил устгажээ. Одоогийн байдлаар ЦТАК-ийн Интернет сайтын хайлтын систем нь зөвхөн 2013 оны 10-р сарын 1-ний хойшхи мэдээнүүдийг өгч байна. Үүнээс өмнөх материалууд нь хэрвээ БНАСАУ- ын удирдагч Ким Чен Унтай холбоотой л бол нэвтрэх боломжтой байна.

Түүнээс гадна БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонины веб-сайтуудын архиваас 20 мянга орчим материал алга болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энд БНАСАУ-ын төлөвлөгдсөн арга хэмжээний тухай яригдаж байна. Сайтуудын архивуудын ялимгүй хэсэгт нэвтрэх боломжгүй байдал нь түр зуурын чанартай байна гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Умардын эрх баригчдад 12-р сард төрөөс урван тэрсэлсэн хэргээр гэм буруутай цаазлагдсан одоогийн удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн тухай нийтлэлүүдийг устгахад хугацаа шаардагдана.