Оросын Красноярск хязгаарын засаг дарга Лев Кузнецовыг тонуулчид Францад ордонд нь шархдуулсан тухай бус нутгийн тэргүүний хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдээллээ. Хэрэг явдал францын Лазурный эрэг хавийн Кап-д Антибад засаг даргын ордонд болжээ. Үл таних хоёр этгээд Кузнецов болон түүний гэргийн ордонд дайран орсон юм. Бэртээх зэвсэг, нулимс асгаруулах хий, бороохойтой гэмт хэрэгтнүүд ордны эздэд халдаж, тэнд байсан 200 мянган евро бүхий эрдэнийн зүйлсийг тоножээ. Дээрэмчдэд эсэргүүцэл үзүүлэхийг оролдсон Кузнецов хөнгөн шархдав. Түүний гэргийг бороохойгоор цохисон тухай РИА Новости агентлаг мэдээлэв. Гэмт хэрэгтнүүд баг, хуруутай бээлийтэй байв.

Францын ХМХ мэдээлэл үнэн байгааг Красноярск хязгаарын засаг даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Стелла Алексеева батлав. Тонуулчид их хэмжээний мөнгө хөрөнгө хулгайлсан тухай тэрээр «Интерфакс» агентлагад мэдээлжээ. «Засаг дарга тур амралтаараа Францад хүрэлцэн очсон» гэж Алексеева тайлбарлан хэллээ. Амралтын өдрүүдийн дараа оросын дээгүүр албан тушаалтай тушмэл нутагтаа буцаж албан үүргээ биелуулж эхлэв. «Өнөөдөр тэрээр Красноярскад эргэж ирлээ. Одоо Богучанский районд төлөвлөгөөт арга хэмжээнд оролцоно» гэж ХМХ Алексеевагийн хэлснээс иш татан уламжлан мэдээлжээ.