«Оросын төмөр зам» компани Махалино-Хуньчун шинэ боомтыг дамжсан галт тэрэгний байнгын хөдөлгөөнийг нээв. Шинэ боомт Хятад Улсаас Зарубино боомтыг дамжин нэвтрэх гатлага онгоцоор Япон, Солонгос ба Ази Номхон далайн бүс нутгийн бусад улсад ачаа тээвэрлэх боломж олгосон тухай компани мэдээллээ. Эхлээд жилд 2 сая тонн дараа нь 8 сая, хэтдээ бараг 15 сая тонн тээвэрлэнэ гэж оросын ба гадаадын шинжээчид үнэлэв. Компани энэ оныг дуустал шинэ боомтыг давж наанадаж хоёр галт тэрэг БНХАУ руу явуулах санаатай байна.

АНДБН-ийн орнуудаас Хятадын зуун мужуудад ачаа тээвэрлэхийн тулд Махалино-Хуньчунь боомтыг олон улсын тээврийн «Приморье-2» зурвасын хүрээнд байгуулжээ. 2011 онд «Оросын төмөр зам» компани хилийн боомтын дэд бүтцийг худалдан авчээ. 2012 онд Махалино-Камышовая-Хуньчунь чиглэлийг шат шатаар шинэтгэж эхлэв. Сэргэн босгох ажил 2013 онд дууслаа.