Зөвлөлтийн ба оросын нэрд гарсан зохиолч Даниил Гранин жил дутам гадаадын шилдэг романыг зохиогчэд гардуулдаг шагнал хүртэв. Тэрээр 2011 онд ОУ-д хэвлэн гаргасан « Миний дэслэгч» (Мой лейтенант) роман туурвисан тул шагнагджээ. Шагнал гардуулах ёслол 12-р сарын 12-нд Бээжинд боллоо. Гранин ёслолд оролцсонгүй. Түүнчлэн Германи, Итали, Франц, Гватемал зэрэг дөрвөн улсын зохиолчид шагналтан болжээ. «Гадаадын шилдэг роман» шагналыг жил дутам Бээжинд бусад улсын 5-6 зохиолчэд гардуулдаг. Эх орны их дайны тухай Гранины «Миний дэслэгч» романд өгүүлжээ. 2012 онд ОУ-д Даниил Гранин энэ романыг зохиосон тул «Их ном» Гран-при шагнал хүртсэн билээ.