Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнан турших үйл ажиллагааны арга зам хуулийн хүрээнээс нэлээд хальсан байна гэж Үндэсний аюулгүй байдлын агентлаг гар утсаар хийсэн яриануудын тухай мэдээлэл авч нэгтгсэнтэй холбогдуулан мэдүүлсэн заргыг АНУ-ын холбооны шүүх таслан гаргасан шийдвэрт өгүүлжээ. Өнгөрсэн даваа гаригт Вашингтонд тойргийн шүүгч Ричард Леон үрэн утасны талаар мэдээ баримтуудыг авч нэгтгэхээ болихийг Үндэсний аюулгүй байдлын агентлагаас шаардаж, Барак Обамагийн засаг захиргааны эсрэг хоёр хувь хүний мэдүүлсэн заргыг таслаж, урьдчилсан шийдвэр гаргасан билээ. Бараг бүх хүний талаар мэдээлэл авч хадгалах явдал Үндсэн хуулийг зөрчиж байгааг тэрээр хүлээв. Ийн ажиллагаа хувь хүний хувийн амьдралын дархан халдашгүй эрхийг зэрчиж байна гэж шүүгч тэмдэглэжээ. Ричард Леоны шийдвэр Үндэсний аюулгүй байдлын агентлагийн эсрэг анхны шийдвэр болов. Үүний хамт шүүгч Үндэсний аюулгүй байдлын агентлагаас зарга мэдүүлтэл шийдвэрийн үйл ажиллагааг тур зогсоов.

АНУ-ын PRISM төрийн нууц хөтөлбөрийн тухай дэлхийд зарлан мэдээлсэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден шүүхийн шийдвэрийг сайшаан дэмжив. Тус агентлагийн хүмүүсийг олноор нь мөрдөх хөтөлбөр Үндсэн хуулийн хэм хэмжээнд харшилж байна. Эдгээр асуудлыг нээлттэй шүүхээр хэрхэн шүүн таслахыг АНУ үзэж болзошгүй гэж Эдвар Сноуден таамаглав.