Зүүн Азийн байдлыг дангаар өөрчлөхийг Хятад оролдож, олон улсын эрх зүйг зөрчиж байна гэж Япон тус улсыг зэмлэв. Өнөөдөр японы засгийн газраас батласан үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид энэ тухай өгүүлжээ. Хятадын хөлөг онгоцууд Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойр хавийн бүст цөмрөн орсонд сэтгэл тугшиж байгаагаа баримт бичигт илэрхийлжээ. Эдгээр арал бол Японы хяналтад хууль бусаар шилжсэн манай нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж хятадын тал үзэж байна. Түүнээс гадна Зүүн Хятадын тэнгист Агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулах тухай БНХАУ-ын шийдвэрийг баримт бичигт шүүмжлэв. Сенкаку дээрх агаарын удам бүст багтсан байна. Үүний өмнө Япон олтригийг мен адил бүстээ хамруулсан билээ.

Япон Улс Такэсима (Токто) арлуудаас болж Өмнөд Солонгостой маргалдаж байгааг баримт бичигт дурдаад асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх санал тавьжээ. Пуужин-цөмийн хөтөлбөрөөсөөтатгалзаж, Умар Солонгосын тусгай албадын хулгайлсан бүх япон хүнийг эх оронд нь буцаахыг БНАСАУ-аас шаардсан байна.