Өнөөдөр японы засгийн газраас ойрын таван жилд цэргийн хэрэгцээнд бараг 24,67 триллион иен (247 тэрбүм доллар) зарцуулах шийдвэр гаргасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Ингэснээрээ Токио Хятадын цэргийн зузаарч буй сур хүч, БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг сөрөн зогсох шаардлагыг зааж, сүүлийн арван жилд баримталж ирсэн цэргийн бодлогоосоо татгалзаж байна. Цэргийн зарлагын тухай шинэ шийдвэр бол өнөөдөр японы засгийн газрын батласан багц баримт бичгийн нэгэн бүрэлдүүн хэсэг билээ. Цэргийн чадавхийг өсгөх, батлан хамгаалах салбарт урьдын хэдэн хязгаарлалтыг хүчингүй болгох үндэсний аюулгүй байдлын стратеги багц баримт бичигт багтсан юм. Түүнчлэн юуны түрүүндж БНХАУ-ыг сөрөн зогсоход чиглэсэн 5, 10 жилийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх төлөвлөгөөнүүдийг батлажээ. Арми, нисэх хүчин, флотыг шинэ ангилалын зэвсэг техникээр зэвсэглэхээр төлөвлөжээ.