Өнөөдөр Пхеньяний төвд Умард Солонгосын удирдангч Ким Чен Ун урьдын удирдагч Ким Чен Ирийн нас барсаны хоёр жилийн ойд зориулсан цргийнхний ба намын түшмэдийн хурлыг тэргүүлэв. Ёслол Умард Солонгосын залуу удирдагчийн хатуу дэглэмийн тогтвортой байдлын төлөв дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлсэн нөхцөлд үйлдэв. Терийн эрх ашгаас урван тэрслэсэн Ким Чен Уны авга Чан Сан Тхэкыг яллаж цаазласан тухай өнгөрсөн долоо хоногт БНАСАУ зарлан мэдээлсэн юм. Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгсэн ёслол дээр талийгаач жолоодогчийн хүүд үнэнч байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгост ахин хатуу сануулсан байна. БНАСАУ-ын Ардын дээд хурлын түргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, эрх баригч Хөдөлмөрийн намын УТТ-ны тэргүүн Ли Ен Гиль, Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам нар болон нам цэргийн өөр дээгуур албан тушаалтнууд Ким Чен Уны дэргэд зогсож байв. Цаазар аваачсан Чан Сон Тхыкын бэлбсэн гэргий удирдагчийн авга эгч Ким Ген Хи болон Ким Чен Уны гэргий Ли Соль Жу нар ёслолд оролцсонгүй.

Ким Чен Уны авгыг цаазласнаас хойш Пхеньяний гудамжуудад хүмүүсийг улам хатуу шалгах болсон гэж өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээлэв. Гаднын хүмүүсийг хотод оруулахгүй байна. Хүмүүс гэсгээн цээрлүүлэлт, баривчлагаас эмээж байна гэж өмнөд солонгосын «Чосон ильбао» сонинд бичжээ.