Тус улсад өндөр албан тушаалын түшмэд цаазлагдсан ч, БНАСАУ-ын эдийн засгийн бодлого хэвээр байх болно гэж Ассошейтэд пресс агентлагт БНАСАУ-ын төрийн эдийн засгийн хорооны төлөөлөгч юн Ен Сок мэдэгджээ. Тэрээр “Чан Сон Тхэкийг зайлуулсан нь манай намын эв нэгдлийг харуулж байна. Хүндэт маршалаар хүрээлүүлсэн манай нам улам гуйвалтгүй байх бөгөөд социализмыг бүтээн байгуулахад чиглэгдсэн манай арми, ард түмний эр зориг улам батжин бэхжих болно” гэжээ. Түшмэдийн яриагаар, түүний тэргүүлж буй улсын хороо нь дэлхийн бүх улс орнуудын бизнесийн оролцоотой эдийн засгийн шинэ бүс байгуулахыг сайшаан дэмжиж байна.

Одоогийн Умардын удирдагч Ким Чен Ыны авга ах Чан Сон Тхэк нь өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан хэргээр намын эсрэг үйл ажиллагаа явуулсныхаа төлөө цаазлагдсан. Тэрээр шинжээчдийн дүгнэлтээр, тус улсын нам болон төрийн хоёр дахь хүн байсан бөгөөд БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийг хариуцаж байжээ.