Дэлхийн хиймэл дагуул дээр хүрч очоод байгаа хятадын саран дээр явагч “Юйту” /”Хаш туулай”/ өнөөдөр сарны гадаргууны анхны зургуудыг ирүүлжээ. Үүний дараа саран дээр явагнч төхөөрөмж хэдэн метр холдож, буугч төрөөхөмжийн зургийг даржээ. Саран дээр явагч дээр хятадын далбаа байгаа нь тодхон харагдах аж.

Ням гаригт хятадын саран дээр явагч нь Саран дээр зөөлөн буулт хийсэн сансрын “Чанъэ-3” төхөөрөмжөөс амжилттай салгагдсан юм.