Хятадын эрх баригчид монополийн эсрэг хуулийг зөрчсөн нилээд хэдэн салбарын үнэ тогтоолтыг шалгаж эхлэнэ. Энэ тухай БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн үндэсний комиссийн мэдэгдлийг Bloomberg иш татан өнөөдөр гэж уламжилжээ. Хятад улсын удирдлага аж үйлдвэрийн зарим салбаруудын үнийг тогтворжуулахын тулд зохицуулалтыг чангатгахаар төлөвлөж байна. Чухам ямар салбарууд байх нь тодорхойгүй байна. Засгийн газар бага орлоготой хүмүүсийн амьдралд үнийн өсөлтийн нөлөөг сулруулахын тулд нилээд хэдэн төрлийн бараа таваарт үзүүлэхыг тэтгэмжийн механизмыг боловсронгүй болгохоор төлөвлөж байгаа аж.

Өмнө нь энэ жил хятадын эрх баригчид эдийн засгийн салбарт монополийн эсрэг нилээд хэдэн хууль тогтоомжууд гаргасан. БНХАУ-ын ЗГ сүүний 6 үйлдвэрлэгчдийг, тухайлбал, тус улсад хүүхдийн хүнс үйлдвэрлэгч томоохон Mead Johnson компанид зохиомол үнэ хөөрөгдүүлсэн хэргээр нийт 669 сая юаний /108 сая долл./торгууль ноогдуулсан. Түүнээс гадна автомашины салбарын үнэ тогтоолтыг мөн адил шалгаж байна.