Хятад улсын Шиньжаан-Уйгарын өртөө засах оронд эмх замбараагүй байдал бий болсны улмаас 16 хүн амь үрэгджээ. Энэ тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ. Нас барсан хүмүүсийн дунд полицын хоёр цагдаа болон дайралтанд оролцогсдоос 14 хүн байв. Сэжигтнийг мөрдөх ажилгааны явцад аюулгүй байдлын албаны ажилтнууд бүлэг хүмүүсийн дайралтанд өртсөн бөгөөд тэдгээр хүмүүс хутга болон гар бөмбөгөөр зэвсэглэсэн байжээ.

Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд “Лалын хөдөлгөөн “Дорнод Туркестан” үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ хөдөлгөөн ШУ-ыг БНХАУ-аас өрх тусгаарлахын төлөө тэмцдэг. Энэхүү байгууллага нь Шинжаанд нилээд хэдэн алан хядах ажиллагаа явуулаад буй юм. Тэдгээрт энгийн иргэд болон цэргийнхэн нэрвэгдсээр байна.