Орос улсын Номхон далайн флотын хөлөг онгоцнууд даваа гаригт Японы Хонсюдлю арлын эргийн Маймдзуру цэргийн бааз дээр хамтарсан цэргийн сургуулилт хийхээр ирнэ. Энэ тухай японы тэнгисийн цэргийн хүчний штабаас уламжлав. Оросын талаас сургуулилтанд завь эсэргүүцэгч “Адмирал Виноградов” аврага хөлөг онгоц, шатахууны “Иркут” болон чирэгч “Калар” онгоцнууд оролцоно. Японы талаас “Сиране” эсминец болон “Хаябуса” пуужингийн хөнгөн усан онгоцнууд болон туслах бусад онгоцнууд оролцох аж.

Оросын болон японы усан цэргүүд дохиолол солилцооны үеэр харилцан үйл ажиллагаа явуулах болон хөлөг онгоцнуудын сүйрлийн үед нэрвэгдэгсдийг аврах ажиллагааг сургууллах юм. Хамтарсан иймэрхүү сургуулилт нь 14 дэхь удаагаа явагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог далайн дээрэмчдийг сэжиглэж буй хөлөг онгоцнуудыг шалгах үйл ажиллагааг сургууллахад оршиж буй юм.

Өмнө нь Орос болон Японы батлан хамгаалах байгууллагууд Адены буланд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтийг тусгайлан явуулахаар тохиролцсон. Үүний гол зорилго далайн дээрэмчдийн болон терроризмын эсрэг үйл ажиллагаануудын харилцан ажиллагааг сургууллахад оршиж буй юм.