ОХУ-ын нутаг дэвсгэрт энэ жилээс суурьших болсон монголын зээрийн анхны сүрэгт сансарын хиймэл дагуулын тусгай датчиктай зүүж өгчээ. Амьдтын орчин дахь амьдралыг Өвөрбайгалийн улсын агаар мандалын “Даурский ” дархан газрын ажилтнууд хянаж байх юм.

Эрдэмтэд зээрийн сүргийг алсаас ажиглаж байх бөгөөд тэдний амьдардаг орчны талбай болон өвөрмөц онцлогуудыг тодорхойлох боломжтой юм. Дараа жил нилээд хэдэн толгой сүрэгт датчикуудыг тахих бөгөөд энэ нь тэдний амьдарлын хэв шинжийн тухай илүү мэдээллүүдийг өгөх боломжтой. Бүх хүзүүвчийг Орос улсад үйлдвэрлэсэн. Тэдгээрийн нэг бүрийн үнэ 8 мянган рубль аж.

Өвөрбайгалийн нутагт зээрийн сүрэг 20- р зууны эхэн үеэс өмнө нутагшиж байсан бөгөөд өнгөрсөн хавар орос улсын нутагт дахин ирсэн. Тэд Монгол улсаас Орос руу хоолл тэжээл хайж нүүж иржээ. Мониторингийн судалгаагаар, Өвөрбайгалийн хязгаарын Кыриний районд өвөлжихөөр ирсэн мэргэжилтнүүд 20 мянган толгой зээрийн 1650 толгой нь Өвөрбайгальд зусахаар үлджээ.Эл баримт нь зээр Орос улсад эргэж ирж байгааг гэрчилж буй юм.

Орос улсад зээрийг улаан н.омонд оруулсан. Учир нь зуу гаруй жилийн өмнө хүний аж ахуйн идэвхтэй үйл ажиллагааны улмаас тэдгээр нь монголын тал нутаг руу нүүсэн юм. 2011 онд Өвөрбайгальд 200 га талбайтай ховордсон зээрийн сүргийг хамгаалах зорилгоор “Зээрийн хөндий” байгалийн дархан газрыг байгуулсан.