11-р сард 15 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн олон улсын сансарын станц /ОУСС/ олон улсын сансарын амжилттай хамтын ажиллагааны тод жишээ юм. Энэ бол энэ жил дээр ОУСС дээр ажилласан олон улсын сансарын 36/37 багийн гишүүдийн Оддын хотхонд болсон хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн санаа юм.

Орос улсын сансарын нисгэгч Федор Юрчихины тэмдэглэснээр, “ОУСС -ын энэхүү жишээ нь хүн төрөлхтөнд хамтдаа хэрхэн яаж ажиллаж болдогийг харуулсан тод томруун үзүүлэлт аж”. Энэ бол сургамж, тиймээс үүнийг бид мартах ёсгүй юм “ гэж Юрчихин онцлов. Тэрээр сансарын агентлагуудын удирдагчид, ОУСС-ын түншүүд тойргийн станцууд дээр ажлаа үргэлжлүүлэх шийдвэрийг гаргана бахй гэж найдаж байна гэлээ.

Юрчихин ОУСС нь түүний хоердахь гэр болсон гэж үздэг хийгээд сансарт амьдрах ахуй төдийлөн тохитой бус байгааг нуулгүй хэллээ.Жишээ нь, америкийн хөлөгт байгаа хөргөгч гэхэд л оросын хөлөгт байхгуй . “Сансарыг байлдан дагуулаад зогсохгуй, тэндээ тохь тухтай амьдрах бололцоог бий болгох нь чухал” гэдэгт итгнэлтэй байна.

Америкийн одлон орон судлаач карен Найберг хэлсэн үгэндээ, 15 жил гэдэг бол богино хугацаа. “Энэ хугацаанд бид асар ихийг хийж бүтээсэн нь гайхамшигтай, гэхдээ бидний өмнө илүү ихийг бүтээх зорилт бий“ гэжээ.

Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвийн дарга сансарын нисгэгч Сергей Крикалев хэлсэн үгэндээ ”15 жилийн хугацаанд станц маш их тэлсэн. Шинэ өрөө тасалгаанууд бий болж, эрчим хүчний системүүдийг хөгжүүлсэн”. Станц нь шал өөр чанартай болсон“ гэж цохрон тэмдэглэв.

Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвийн дарга 2020 он хүртэл станц ажиллах бөгөөд цаашид ажиллахыг ч үгүйсгэхгүй юм гэв.