Өмнөд солонгосын умардын дэглэмийг сурталчилдаг “Сопун” бүлгэмийн 9 гишүүнд өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр ял оноов. Энэ тухай Ренхап агентлаг уламжлав. Сеулын төвийн дүүргийн прокурорын үзэж байгаагаар, 35 настай Ким овогтнооор толгойлуулсан 9 хүн Ким Чен Ыны дэглэмийг магтан дуулан, солонгос хоородын маргаанд умардын засгийн газрыг дэмжсэнд гэм буруутай аж. Эл бүлгэм 60-100 хүнтэй бөгөөд Сеулд таван салбартай. Бүлэг нь Интернетийн нууц сайтан дээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Сопун” бүлэг 2006 онд байгуулагдсан бөгөөд Умард болон Өмнөд солонгосын нэгтгэх зорилготой аж.