АНУ-ад бямба гаригт тус улсын төвийн болон зүүн нутгуудад их хэмжээний цас орсоны улмаас 3 мянга орчим нислэгүүд хойшдогдож, олон улсын онгоцны буудлуудын ажил зөрчигдөөд байна. Энэ нь техникийн албанууд нисэх талбайг цэвэрлэж амжихгүй байгаатай холтбоотой аж. Цаг уурын таагүй байдал замын байдлыг хүндрүүлэхэд болон зам-тээврийн ослууд гарах нэг гол шалтгаан болжээ. Миссури мужийн полицын уламжилснаар, орон нутгийн замууд дээр цаг агаарын онцгой нөхцөл байдлын улмаас ослууд гарч байгаа бөгөөд үүний улмаас З хүн осолджээ.

Үндэсний ус цаг уурын албаны мэдээгээр, тус улсын 20 бүс нутаг цасны бүсэд ороод байна. Энэ бол Миссуригээс Мэн хүртэл нутаг юм. Энд нутаг дэвсгэрт нийт 100 сая гаруй хүн амьдардаг. Зарим газруудад цасны түвшин 30 см хүрчээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр, ойрын цагуудад цас улам ширүүсэхнэ.