Өнөөдөр Олимпийн бамбарын буухиа Екатеринбургээс Уралын Каменск руу мордоно. Бамбарыг таван км урт замаар буухиална, тухайлбал, тхэквондогийн дэлхийн аврага Андрей Кресс, Лондонгийн “Паралимп-2012” наадмын мөнгөн медальт пауэрлифтийн тамирчин Олеся Лафина нар юм. Үүний дараа буухианд оролцогчид тусгай гат ттэргэнд суун Курган мужийг зорино. Курганд мужийн төвийн гол гудамжуудаар буухиалж, үдэш төв талбайд “хотын олимпийн бамбарыг асаах баярын арга хэмжээ” болно. Круганы энэхүү баяр ёслолын ажиллагаа ёслорлын буудлагаар өндөрлөнө. Олимпийн бамбарыг Уралын өвөр рүү цана, тэшүүр, цасаар явагчаар буухиална. Олимпийн бамбарын буухиа нь Өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ байх юм. Москвад 10-р сарын 7-нд эхэлсэн Олимпийн наадмын бамбарын буухиа 2014 оны 2-р сарын 7-ны өдөр Сочи хотноо Өвлийн Олимпийн наадмын нээлтийн өдөр өндөрлөнө.