Бангладешид пүрэв гаригт лалын “Жамаат-и-Ислами” намын удирдагчдын нэг болох Абдула кадер Моллаг цаазалсны дараа эхэлсэн эмх замбараагүй байдлын дүнд доод тал нь 21 хүн амь эрсэджээ. Энэ тухай “Times of India “ сонинд уламжилжээ. Өмнө нь хоёр хүн алагдсан тухай уламжилсан. Эмх замбараагүй байдлын улмаас лалынхны нэгэн адил эрх баригч “Ардын лиг” нам болон “Бангладешийн үндэсний нам”-ын талынхан ч бас нэрвэгджээ. Өнөөдөр “Жамаат-и-Ислами” намаас Моллаг цаазалсныг эсэргүүцсэн нийт үндэстний жагсаал явуулах гэж байна. Тус улсын ерөнхий сайд Шейх Хасина сөрөг хүчнийхнийг цаашдын хүчирхийллийн үйл ажиллагаанаас сэрэмжлүүлж байна.

Пүрэв гаригт “Мурпурын зандалчин” хэмээн нэршсэн 65 настай Моллаг 1971 онд Пакистаны эсрэг тус улсын тусгаар тогтнолын төлөө дайны үед цэргийн гэмт хэрэг үйлдэснийх нь төлөө цаазын тавцан дээр дүүжилсэн. Мөрдөн байцаалтын баримтаар, Молла нь тусгаар тогнтолын хөдөлгөөнийг утсган дарах зорилготой пакистаны армитай хамтран үйл ажиллагаа явуулж байсан хагас цэргийн нэгтгэлийн удирдагчдын нэг байсан ажээ. Молла нь үй олны аллага болон олны хүчингийн хэргүүдийг зохион байгуулсанд гэмт буруутай аж. Түүнийг цаазлах болсон тухай мэдээ лалынхны дунд эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй, тэдгээр нь хүчирхийллүүдийг ч дагуулжээ.