Ням гаригаас шилжих шөнө хятадын Сарны гадаргууг судлах “Юйту” /”Хаш туулай”/ төхөөрөмж буугч төхөөрөмжийг орхин, дэлхийн хиймэл дагуулын гадаргуунд амжилттай гарлаа. Энэ тухай нислэгийн төвөөс уламжилжээ. Энэ үйл явдал орон нутгийн цагаар 04:35 /00:35 моск/ болсон бөгөөд хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өргөн сурталчилж байна. Нийтлэгдээд байгаа гэрэл зургууд дээр саран дээрч явагч болон уг төхөөрөмжийн дугуйны сарны хөрсөн дээр үлдээсэн гүн мөрүүд тод гарчээ. Бямба гаригт “Чанъэ-3” сансарын төхөөрөмж “Хаш туулай”-г Саран дээр хүргэсэн бөгөөд мөн өдөр уг төхөөрөмж нь дэлхийн гадаргуун дээр буулт хийсэн.

Цагт 200 км хурдлах чадвартай зургаан дугуйт Саран дээр явагчийн гол зорилго Сарны газар зүйн бүтэц болон сарны хөрсийг судлахад оршиж буй юм. Төхөөрөмжийн ажиллах хугацааг гурван сараар төлөвлөж байна.