Ням гаригт тус улсад арван өдөр үргэлжилсэн гашуудал дуус, ч Зүүн Кейп мужийн жижигхэн тосгонд ӨАБНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Нельсон Манделаг оршуулах ёслолын ажиллагаа болно. Манаделаг түүний өөд болсон гурван хүүхдийнх зэргэлдээ оршуулна. Оршуулгын арга хэмжээнд 4 мянган хүн оролцохоос ихэнхдээ түүний төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүс болон нэг овгийнхон нь байх аж. Мандела Куну тосгонд төрж өссөн бөгөөд их улс төрд орох хүртлээ тэнд амьждарч байжээ.

12-р сарын 10-нд Йонханнесбургийн орчмын 94 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн 91 орны тэргүүн болон засгийн газрын тэргүүн нарын талийгчтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ болж өнгөрсөн. 12-р сарын 11-13-ны өдрүүдэд расизм, улс төрийн хүчирхийлэл, тэвчишгүй байдлын эсрэг цогтой тэмцэгчтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүст боломж олгосон. Түүний шарилыг ерөнхийлөгчийн Претории ордонд байрлуулсан. Албан ёсны мэдээгээр, гурван өдрийн хугацаанд 100 мянган хүн ирж салах ёс гүйцэтгэжээ.

Мандела нь 12-р сарын 5-ны өдөр йоханнесбургийн орчмын Хьюстон дахь өөрийн гэрт 95 настай таалал төгсчээ. Тэр үеэс ӨАБНУ-ад төрийн далбааг бөхийлгөсөн бөгөөд цэцэг өргөх хүмүүсийн зам тасрахгүй үргэлжилсээр байна.