Сирийн асуудлаар явуулах бага хурлын олон улсын хэсгийг Швейцарын Монтрёд 1-р сарын 22-нд явуулсны дараа, Женевт сирийн мөргөлдөөнд оролцогч талуудын яриа хэлэлцээрийг сэргээн явуулна. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки мэдэгдэв. Бага хурлыг зохион байгуулагчид ийм алхмыг хийх гарцаагүй байдалд оржж, учир нь гэвэл 1-р сарын 22-нд Женевын зочид буудалд чөлөөтэй өрөө байсангүй. НҮБ-ын дэргэдэх Орос улсын төлөөлөгч Виталий Чуркины үзэхдээ, Монтрёг олон улсын бага хурлыг зохион явуулахад таатай хот гэж нэрлэв. Иэнгэхдээ дипломат чуулганы бэлтгэл ажил таагүй явж байгаа тухай тэмдэглэв. Түүний яриагаар, “сөрөг хүчин Сирийн тулгамдсан асуудлыг дипломат замаар шийдвэрлэхэд бэлэн байгаад тэр эргэлзэж байна”. Түүнээс гадна арга хэмжээнд оролцогчдын нэрсийн жагсаалт одоо хирнэ бэлэн болоогүй байна.

Францын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиус “Женев-2” бага хурлыг амжилттай зохиогдоно гэдэгт эргэлзэж буйгаа мэдэгджээ. Түүний яриагаар, Сирийн дундаж сөрөг хүчин одоо хүнд байдлад ороод байгаа төдийгүй тэд ерөнхийлөгч Башар Асад огцорно гэдэгт итгэлгүй байна.